
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-02-02 15:08:33
2021 оны 1 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж Хэнтэй, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруугаар 25.0-39.4 градус, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа Түргэний уулс болон Эг, Хэрлэн, Туул голын хөндий, Монголын Дорнод талаар 20.0-24.9 градус, өмнөд говиор 3.9-9.9 градус, бусад нутгаар 10.0-19.9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас 1.1-12.2 градусаар дулаан, Ховд, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим хэсгээр дунджийн орчим байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 0-15 градус, Увс нуурын хөндийгөөр 16-22 градус хүйтэн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим, говийн нутгийн өмнөд хэсгээр 1-5 градус дулаан, шөнөдөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндий, Монголын Дорнод тал, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 36-44 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 18-25 градус, бусад нутагт 26-35 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын температур өдөртөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 10-19 градус хүйтэн, говийн нутгийн өмнөд, баруун болон төвийн нутгийн зарим хэсгээр 1-16 градус дулаан, бусад нутагт 0-9 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутагт 25-39 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 40-46 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 18-24 градус хүйтэн байлаа.
Хур тунадас ихэнх нутагт 0-3 мм, Говь-Алтайн Халиун, Завханы Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Хөвсгөлийн Бүрэнтогтох, Цэцэрлэг, Их-Уул, Эрдэнэбулган, Цагааннуур, Цагаан-Уул, Галт, Мөрөн, Алаг-Эрдэнэ, Булганы Бүрэгхангай, Бугат, Тэшиг, Сэлэнгийн Зүүнбүрэн, Баянгол, Орхон, Алтанбулаг, Хүдэр, Түшиг, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Төвийн Борнуур, Дорнодын Баян-Уул, Дашбалбар, Сүмбэрт 3,1-9,5 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь Дорноговийн ганц нэг сумдын нутгаар ороогүй (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн хойд хагаст олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орсон.
1 дүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар 20 см-ээс их, Увсын Тэс, Сагил, Давст, Баруунтуруун, Ховдын Алтай, Завханы Баянхайрхан, Түдэвтэй, Цагаанхайрхан, Яруу, Цагаанчулуут, Баянтэс, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Цагааннуур, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянхонгорын Галуут, Булганы Тэшиг, Дашинчилэн, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Ерөө, Төвийн Баян-Өнжүүл, Жаргалант, Борнуур, Хэнтийн Өмнөдэлгэр, Баян-Овоо, Батноров, Сүхбаатарын Дарьганга, Наран, Халзан, Асгат, Сүхбаатар, Эрдэнэцагаанд 10,1-20 см, Төвийн ихэнх, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын зарим нутгаар 5,1-10 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-20 см, бусад нутагт 1-5 см зузаан цастай (3 дугаар зураг) байна.
Салхины хурд ихэнх нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Энэ арав хоногт ихэнх нутагт олон жилийн дунджаас 5,1-12,2 градус дулаан байлаа.
- 1 дүгээр сарын 31-ний байдлаар Увсын Наранбулаг, Тэс, Зүүнхангай, Давст, Хяргас, Ховдын Алтай, Завханы Нөмрөг, Архангайн Түвшрүүлэх, Өндөр-Улаан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Баянзүрх, Баянхонгорын Баянбулаг, Жаргалант, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Хархорин, Есөнзүйл, Уянга, Дорноговийн Дэлгэрэх, Иххэт, Өргөн, Дундговийн Цагаандэлгэр, Гурвансайхан, Дэрэн, Төвийн Өндөрширээт, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Хэнтийн Дархан, Баян-Овоо, Батноров, Сүхбаатарын Асгатад (12 аймгийн 31 сум) цагаан зудтай, Увсын Улаангом, Зүүнговь, Баруунтуруун, Түргэн, Өндөрхангай, Малчин, Говь-Алтайн Тайшир, Дэлгэр, Жаргалан, Завханы Цэцэн-Уул, Цагаанчулуут, Баян-Уул, Баянхайрхан, Тэс, Шилүүстэй, Архангайн Хангай, Хотонт, Чулуут, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Жаргалант, Ханх, Цагааннуур, Баянхонгорын Галуут, Эрдэнэцогт, Булганы Гурванбулаг, Дархан-Уулын Хонгор, Төвийн Бүрэн, Баянжаргалан, Баянчандмань, Алтанбулаг, Борнуур, Дорноговийн Сайншанд, Улаан-Уул, Алтанширээ, Айраг, Өвөрхангайн Бүрд, Хужирт, Баян-Өндөр, Бат-Өлзий, Баянгол, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Сант, Дундговийн Сайхан-Овоо, Говь-Угтаал, Адаацаг, Хэнтийн, Өмнөдэлгэр, Баянхутаг, Галшир, Баянмөнх, Дэлгэрхаан, Хэрлэн, Сүхбаатарын Баруун-Урт, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон, Түвшинширээ, Түмэнцогт, Халзанд (14 аймгийн 63 сум) зузаан цастайн улмаас цагаан зудархуу нөхцөл бүрдээд байна.
- УЦУОСМХ-ийн ХААЦУСХ-т ирүүлсэн мэдээгээр 1 дүгээр сард Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутагт цаг агаарын тааламжгүй нөхцөлийн улмаас нийт 176734 мал хорогдсон байна.
- Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр 2021 оны 1 дүгээр сарын 31-ны байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар 52 кг, эм ямаа 39 кг, үнээ 301 кг, тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм хонь дунджаар 48 кг, эм ямаа 34 кг, үнээ 258 кг, говийн бүсийн (Дорноговь аймгийн Алтанширээ сум) эм ямаа 43 кг жинтэй байна.
1 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын сарын дундаж Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруугаар 30.0-43.6 градус, уулархаг нутаг болон Орхон, Хэрлэн, Эг, Туул голуудын хөндийгөөр 25.0-29.9 градус, өмнөд говиор 7.2-14.9 градус, бусад нутагт 15.0-24.9 градус хүйтэн (4 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс 1.1-5.2 градусаар дулаан, Ховд, Завхан, Баянхонгор, Төв, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар дунджаас хүйтэн байлаа (5 дугаар зураг).
1 дүгээр сард хур тунадас ихэнх нутагт 0-3 мм, Баян-Өлгийн Булган, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Хяргас, Давст, Тэс, Улаангом, Ховдын Үенч, Булган, Алтай, Говь-Алтайн Халиун, Баян-Уул, Есөнбулаг, Завханы Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Цагаанхайрхан, Баянтэс, Цагаанчулуут, Тэс, Идэр, Яруу, Тэлмэн, Баянхайрхан, Түдэвтэй, Архангайн Тариат, Баянхонгорын Эрдэнэцогт, Хөвсгөлийн Бүрэнтогтох, Их-Уул, Тариалан, Жаргалант, Эрдэнэбулган, Мөрөн, Алаг-Эрдэнэ, Галт, Цэцэрлэг, Цагааннуур, Цагаан-Үүр, Өвөрхангайн Гучин-Ус, Есөнзүйл, Төгрөг, Бат-Өлзий, Булганы Бугат, Тэшиг, Дашинчилэн, Бүрэгхангай, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Ерөө, Цагааннуур, Зүүнбүрэн, Орхон, Алтанбулаг, Баянгол, Мандал, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Төвийн Борнуур, Баянчандмань, Угтаалцайдам, Хэнтийн Дадал, Баян-Овоо, Дорнодын Баян-Уул, Халхгол, Дашбалбар, Сүмбэр сумдын нутгаар 3.1-11.6 мм (6 дугаар зураг) орсон. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 80 гаруй хувьд дунджаас ахиу, 20 орчим хувьд дунджийн орчим ба түүнээс бага (7 дугаар зураг) орсон байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
8 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/03/06



6 м/с


Шинэ мэдээ

